Ц.Алдармаагийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 20

Монголын хошин урлагийн “Шинэ үе” продакшны залуу жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар хоорондоо маргалдсаны улмаас нэгэн рүүгээ буцлам халуун ус цацаж гэмтээсэн хэрэг гарсан. Энэ хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр жүжигчин Ц.Алдармаад долоон жилийн хорих ял ноогдуулсан. Харин жүжигчин Д.Оюунтуулд торгуулийн арга хэмжээ авах шийдвэр гаргасан. Тэгвэл энэ шийдвэрийг жүжигчин Ц.Алдармаа эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандаад байсан юм. Өнөөдөр Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхэд Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийг хэлэлцсэн юм. Улсын яллагчаар Б.Бямбадагва оролцож  шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Н.Батсайхан даргаллаа. Харин шүүгдэгчдийн өмгөөлөгчөөр М.Алтанцэцэг, Б.Дашдорж, Т.Мөнхтуяа, Н.Мандах, Д.Энхцэцэг нар оролцох юм. Шүүхээс Алдармаагийн хэргийг хянаж үзээд гэмтлийн зэрэг тодорхойлох яцад ойлгомжгүй зүйл байна гэж үзэн нэмэлт мөрдөн байцаалтад буцааж Ц.Алдармааг урьдчилан хорих, Д.Оюунтуулыг бусдын батлан даалтад байлгахыг хэвээр үлдээлээ.

                                                                                                                             Д.Солонго

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Saraa(150.129.143.32) 2014 оны 11 сарын 21

Oyuntuul hagalgaand orj ireed sorvi bhgui bolood aldarmaa hergees multrah arga bnadaa

0  |  0
Merci(84.97.125.212) 2014 оны 11 сарын 20

Ard tumen uujim ym uhaaraasai daa Aldarmaa

0  |  0
mmmhn(27.123.214.115) 2014 оны 11 сарын 20

ugaasaa heterhii neg taliig barisan haragdaad bsiin odoo zov shuuj bgaa blguidee

0  |  0
буяка(202.179.23.68) 2014 оны 11 сарын 20

юунаас болж муудсан юм бэ

0  |  0
shudarga shvvh(202.21.114.30) 2014 оны 11 сарын 20

Shudarga haraat bus shvvh ni........... neg iim l yum hiigeed baigaa yum daa. Yal avsan hvnii setgets zov zvgeer shd. Buruu zvil hiisen hvn l ervvgiin hariutslaga hvleedeg yum.

0  |  0
Top