Нью-Йорк мужийг үхэл дагуулсан цасан шуурга дайрав

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 20

АНУ-ын Нью-Йорк мужийг хүчтэй цасан шуурга дайрсны улмаас багадаа долоон хүн амиа алджээ. Орон нутгийн цаг уурчдын мэдээлснээр цасны зузаан зарим газарт 1.52 метрт хүрсэн байна.

Их хэмжээгээр цас орж, шуурсан явдлыг нуурын нөлөө хэмээн үзэж байна. Агаарын хүйтэн урсгал их усны дээгүүрх дулаан агаарт нэвтэрснээр гэнэтийн хүчтэй цасан шуурга бий болсон хэмээн тайлбарлажээ. Нуурын нөлөө жилийн энэ цаг үед Их нууруудын сав газарт ихээхэн тохиолддог байна. Учир нь өвлийн эхэн саруудад Их нууруудын ус харьцангуй дулаан болж их хэмжээний чийг үүсгэдэг аж.

Цасан шуурганд амиа алдагсад Нью-Йорк, Нью-Хэмпшир болор Мичиган мужийн оршин суугчид байжээ. Нью-Йорк хотод л гэхэд 100 гаруй машин зам дээр хөлдөж эвдэрсэн бөгөөд аврах багийн мөн тооны хүмүүс зам цэвэрлэх ажиллагаг эхлүүлжээ.

АНУ-ын ихэнх нутгуудад цаг агаар эрс хүйтэрсэн бөгөөд 11 сар гэхээсээ илүү нэгдүгээр сар болсон мэт хүйтэн байгаа гэлээ. Энэ нь тус улсад 1976 оны 11 сарынхаас хойш хамгийн хүйтэн үе гэж тооцогдож байна. Ирэх бямба гарагт мөн их хэмжээний цас орно хэмээн мэдээлж байна.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top