Маргааш “Мишээл экспо”-г зориорой

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 20

Маргааш буюу энэ сарын 21-ээс “Улаанбаатарт үйлдвэрлэв-2014” үзэсгэлэн худалдаа Мишээл экспо төвд нээгдэх гэж байна. Нийслэлчүүд юу хийж сурснаа энэ үеэр дэлгэн харуулах бөгөөд үзэсгэлэн энэ сарын 23-ыг дуустал үргэлжилнэ.

Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв /НӨҮГ/-өөс уламжлал болгон зохион байгуулдаг энэ үзэсгэлэн худалдаа жижиг  дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг зах зээлд таниулах, борлуулах сувгийг нь өргөжүүлэх,  хэрэглэгч захиалагчтай холбож өгөх зорилготой юм. Ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс эхлээд алт мөнгөн эдлэл, тэрчлэн шилдэг техник технологи нэвтрүүлэгчид энэ үзэсгэлэнд оролцохоо мэдэгджээ.

Үндэсний үйлдвэрлэлдээ үзүүлж буй томоохон дэмжлэгийн нэг нь энэхүү уламжлалт үзэсгэлэн худалдаа бөгөөд энэ үеэр жилийн нийт борлуулалтынхаа чамгүй хувийг хийдэг гэдгээ зарим үйлдвэрлэгчид онцолж байна билээ.

П.Булган

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top