“Хэвлэлийн эрх чөлөөний шинэ эрин” олон улсын хуралд оролцлоо

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 20

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд өөрчлөлт орж, манай улс сэтгүүлчдийн эрх зүйн асуудлыг шийдвэрлэх Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй болохоор яригдаж байна. Тиймд Мэдээллийн сайтуудын ассоциациас хэвлэлийн консулын асуудал, олон улсын туршлагыг судалж байна.

Мэдээллийн сайтуудын ассоциацийн тэргүүн Б.Оюунгэрэл болон тус ассоциацийн гишүүн, “mnews” сайтын захирал О.Мөнх-Эрдэнэ нар БНСУ-ын “Press arbitration commission” буюу “Хэвлэлийн арбитрын комисс”-оос зохион байгуулсан “Хэвлэлийн эрх чөлөөний шинэ эрин” олон улсын хуралд оролцлоо. Хурал БНСУ-ын Сөүл хотод энэ сарын 12-13-ны өдрүүдэд боллоо.

Япон, Австри, Хятад, Индонез, Эстони, Солонгос, АНУ, Унгар, Монгол гэсэн дэлхийн олон орны хэвлэлийн салбарынхан оролцож өөрийн орны сэтгүүл зүйн асуудлын тухай олон сонирхолтой илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлжээ. Мөн БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Жон Деок Ким оролцсон нь  хэвлэлийн арбитрын асуудалд тус улс ихээхэн анхаарч буйг баталж байна.

“Press arbitration commission” байгууллагаас хуралд оролцогчдод эвлэрэл ба арбитрын ажиллагаа, эвлэрлийн хэлбэр, арбитрын асуудлууд зэрэг хэвлэлийн арбитрын шүүхийн талаар сургалт явуулжээ.

Хуралд оролцогчид “Интернэт орчинд мэдээлэл олж авах, сурвалжлах түлхүүр асуудлууд”, “Мэдээг хариуцлагатай бэлдэхэд юуг анхаарах вэ?", “Нийгэм болон хувь хүний сонирхолд хэвлэлийн зөрчилтэй байр суурийг зохицуулахад ОУ-ын Засгийн газар ямар механизмийг ашигладаг вэ?” гэсэн гурван сэдвийг хөндөн хэлэлцлээ.

БНСУ-ын “Хэвлэлийн арбитрын комисс” нь 1981 онд байгуулагдсан бөгөөд мэдээ болон хэвлэлтэй холбогдон үүссэн олон улсын маргааныг хүлээн авч, арбитрын шүүхээр хэлэлцүүлдэг байгууллага юм.

“Хэвлэлийн арбитрын комисс”-ын дарга Пак Ён Сан.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
marae(124.158.77.8) 2014 оны 11 сарын 20

ene turanhai huuhen yu ch bichij chadahgyi mortoo setguulch geed bhiin

0  |  0
Top