Чуулганы хуралдаан зарлалаа

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 20

Өнөөдөр 10.00 цагт УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаантай байсан ч ирц бүрдээгүйн улмаас чуулганы хуралдааныг УИХ-ын дарга З.Энхболд тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байсан. УИХ-ын чуулган хойшилсоныг АН-ын бүлгийн гэнэтийн хуралдаанаас болсон гэж зарим эх сурвалжууд мэдэгдээд байсан юм. Тэгвэл 14:30 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдахаар болсон байна. Үүний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан зарлагджээ. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэх бололтой.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top