Өвөрмонголын 20 иргэнийг албадан гаргажээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 20

Манай улсад одоогийн байдлаар 1000 орчим Өвөрмонгол иргэн нэг сараас дээш хугацаагаар амьдардаг. Энэ онд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн, түр ирэгч виз бүртгэлийн журам нэг жилд 2 удаа зөрчсөн зэрэг үндэслэлээр Өвөрмонголын 20 иргэнийг албадан гаргасан байна.

2014 онд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхиий газрын хархэмжээнд мөрдөж байсан эрх зүйн үндэслэлгүй, хүнд суртал дагуулсан 44 журмыг хүчингүй болгож төвд төвлөрсөн эрх мэдэл буюу зөвхөн дарга нар асуудлыг шийддэг тогтолцоог халж, орон нутаг дахь албадын дарга, мэргэжилтнүүдэд шийдвэр гаргах эрх өгчээ.  Ингэснээр  иргэд цаг хугацаа алдаж Улаанбаатар хот орохгүйгээр тухайн хилийн боомт, орон нутаг дахь иргэн  харьяатын байгууллагаар шуурхай үйлчлүүлэх боломж бүрджээ. Өөрөөр хэлбэл,  хууль, эрх зүйн хувьд иргэдэд хүндрэл учруулах гох дэгээ үгүй болжээ.  Дашрамд дурьдахад иргэний харьяалалтай холбоотой харилцааг зохицуулдаг  Харьяатын тухай хууль удахгүй илүү боловсронгуй болох аж.

 А.Алтаа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(220.107.202.204) 2014 оны 11 сарын 20

Uvurmongoliin irgen gej yu yariad bn aa. Uvurmongol hun yumee esvel BNHAU n irged yumuu. Naad bichij bgaa medee jaahan anhaaraltai bicheed oruulaach!!?

0  |  0
Top