Ч.Сайханбилэгийг олонхиороо зүтгүүлж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 20

УИХ дахь АН-ын бүлэг 14 цагаас хуралдаж, залгуулаад  14.30 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана гэсэн тов гараад байна.  Бүлгийн хурлаас өмнөхөн олонхийн бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат Ерөнхий сайдад нэр дэвшигчээ дагуулан УИХ-ын даргын өрөөнд хэсэгхэн саатсан аж.  Залгуулаад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад дэмжиж байгаагаа илэрхийллээ. Үүний дараахан  “Шударга ёс”  бүлэг бас хариугаа ирүүлжээ. Ингэснээр зөвшилцөл дуусч байгааг олонхийн бүлгийн ахлагч онцолсон.  

Өглөө товлогдоод байсан УИХ-ын нэгдсэн хуралдаан бас цуцлагдсан, ордонд явж байгаа яриагаар бол оройхон тийшээ нэгдсэн чуулган хуралдана гэсэн мэдээлэл тараад байна. Хэрэв тийм бол энэ хуралдаанаар Ерөнхий сайдын асуудлыг авч хэлэлцэх нь тодорхой.

Өнөөдөр өрнөж буй үйл явцаас харвал Ерөнхий сайдыг томилох асуудал ийн шуударч байгаа янзтай. МАН-ын бүлэг дээр хоёр хоног хуралдсаны эцэст байж “дэмжих боломжгүй” гэсэн хариу өгсөн. Үүнээс үүдээд гацаанд орчихоод байсан Ч.Сайханбилэгийн томилгоог олонхиороо зүтгүүлэхээр болжээ. Өдөр зарлагдсан бүлгийн хурал дээр ч энэ асуудал яригдаж, хэрэв эсрэг кноп дарвал бас л сануулга хариуцлагатай гэдгийг гишүүддээ сануулсан сурагтай.  Хэдийгээр МАН дэмжээгүй ч Ерөнхийлөгч дэмжсэн болохоор АН-ынхны хувьд бас л айдаггүйгээ авдрандаа хийснээс өөрцгүй гэсэн үг. Гэхдээ урьд нь АН-ын бүлгийн хуралдаан дээр Ч.Сайханбилэгийг 10 гишүүн дэмжээгүй. Тэдэнд намын зүгээс ухамсарын сануулга өгсөн байх магадлалтай. Гэвч АН-ын фракци  хоорондын зөрчил нь тэднийг дуулгавартай байлгана гэдэгт итгэхэд бэрх.  Хэрэв ингэж тооцвол Ч.Сайханбилэгийн эсрэг наанадаж 35 кноп байх магадлал бий. Үйл явдал хэрхэн өрнөхөөс хамаараад Монгол Улсын  28 дахь Ерөнхий сайд өнөөдөр тодрох магадлал бий болж байна.

П.Булган

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(182.160.4.217) 2014 оны 11 сарын 20

ene mun darga boloh durtai durakaa

0  |  0
eliirsen umnuud(112.72.13.106) 2014 оны 11 сарын 20

saikanbileg tiim mundag hun uu!!!!!!!

0  |  0
ХН(94.30.211.138) 2014 оны 11 сарын 20

АН СЕНЕСЕН ГЭЖ БААБАР МУУ АМЛААД БАЙСАН .ИНГЭЖ БИЕЛДЭГ БАЙЖЭЭ. ~X(

0  |  0
Top