Г.Алтанхүүгийн шүүх хурал дахин хойшиллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 20

Найз охиноо хэдэн өдрийн турш зодож амийг нь хороосон гэх Г.Алтанхүүгийн шүүх хурал өнөөдөр болж өнгөрлөө. Урьд нь хэд хэдэн удаа буцаад байсан Г.Алтанхүүгийн шүүх хурал өнөөдөр ч мөн адил 14 хоногоор хойшиллоо. Хамгийн сүүлд л гэхэд наймдугаар сарын 12-нд шүүх хурал нь болж нэмэлт мөрдөн байцаалтад буцаад байсан. Шүүх хуралдаанд шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг, Б.Мөнхбаяр нар оролцсон юм. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1 дүгээр зүйлд зааснаар хүнийг санаатай алсан, 98.1-ийн бусдын биед санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулсан хэмээн буруутгаж байгаа юм. 

Ж.Уранмандал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top