Ч.Сайханбилэгийн асуудлыг хэлэлцэхэд ирц бүрдэхгүй байна

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 20

Төрийн байгуулалтын байнгын хороо 17:00 цагт хуралдаж шинэ Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэх байсан боловч ирц бүрдэхгүй хүлээж байгаа аж. 19 гишүүнтэй тус байнгын хорооны гишүүдийн 50-аас дээш хувь нь ирвэл хуралдах боломжтой болно.

Хурлаар Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болохыг  дэмжвэл УИХ-д өргөн барих юм. Байнгын хороонд. Н. Алтанхуяг, А.Бакей, Ж.Батзандан , Д.Бат-Эрдэнэ, М.Батчимэг, Д.Батцогт, Н.Батцэрэн, С.Баярцогт, Р.Бурмаа, Р.Гончигдорж, Б.Наранхүү, Н.Батбаяр, Ч.Сайханбилэг, Х.Тэмүүжин, Л.Цог, Д.Эрдэнэт нар байдаг аж.

Л.Од

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top