”Сонгдо”-г Л.Гансүхийн асуудлаар шалгахаар болжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 21

Улаанбаатар хотын хувийн томоохон эмнэлгүүдийн нэг "Сонгдо"-г МХЕГ-аас шалгахаар болжээ. Учир нь тус эмнэлэгээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх байсан Л.Гансүхэд шинжилгээ хийгээд "хагалгаа хийлгэх шаардлагагүй" гэж үзсэн. Харин энэ шинжилгээний дүнг нь Өмнөд Солонгос руу явуулахад яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэсэн хариу ирсэн байна. Тиймээс Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж болон ар гэрийнхэн нь МХЕГ-т хүсэлт гаргаж, шалгуулахаар болжээ. Учир нь “Сонгдо” эмнэлгийн эмчлэгч эмч нь “Хагалгаа хийлгэх шаардлагагүй” гэж үзсэн учраас түүнийг үргэлжлүүлэн цагдан хорих шийдвэр гаргасан юм.

"Л.Гансүх одоо хорих ангийн эмнэлэгт түрдэг тэрэг дээр байж байна" гэж түүний өмгөөлөгч ярьжээ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hohirogch(122.201.21.168) 2014 оны 11 сарын 21

ene emnelegt emch nar baidaggui ,emchiin ner zuusen heden debiluud bii

0  |  0
zochin(103.229.120.74) 2014 оны 11 сарын 21

Gan svh bish Tulga gegch zaluu bizdee ene setgvvlch setgeliin huurluur bichih ymaa

0  |  0
Top