Энэ жил 16 мянган өрхөд хөнгөлттэй үнээр зуух тараана

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 21

Нийслэл хотын утааг багасгах зорилгоор хийгдэж байгаа гол ажлуудын нэг нь сайжруулсан зуухыг гэр хорооллын өрхүүдэд хөнгөлттэй үнээр тараасан ажил юм. Энэ жил нийт 16000 гаруй өрхөд хөнгөлттэй зуух тараахаар төлөвлөсөн байна.

Уг ажлын хүрээнд Улаанбаатар хотын 2014 оны хүйтний улирлын агаар дахь хүхэрлэг хий 2011 оныхоос 40 хувиар, азотын давхар исэл 7,5 хувиар, том ширхэгт тоосонцор 33 хувиар, нарийн ширхэгт тоосонцор 28 хувиар тус тус буурсан талаар Нийслэлийн Агаарын Чанарын албанаас мэдээллэсэн байна. Өнгөрсөн хугацаанд хотын төв  орчмын гэр хорооллын өрхүүдийг сайжруулсан зуухаар 100 хувь хангасан бол энэ жилийн хувьд хамрагдах өрхүүд ихэвчлэн нийслэлээс алслагдсан, хотын захад амьдарч буй айл өрхүүд орж байгаа юм.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top