Хугацаа нь дууссан гоймон, дүрдэг цай худалдаж байжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 21

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хугацаа нь дууссан гоймон, дүрдэг цайг хүнсний сүлжээ дэлгүүрүүдийн лангуун дээрээс хурааж авчээ. Эдгээр бүтээгдэхүүний хугацаа нь дууссан бичгийг арилган он, сар,өдөр тавигч машинаар хуурамчаар хугацааг сунгаж, чанарын шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүн худалдаан гаргаж байсан байна. Энэ талаар НМХЕГ өнөөдөр олон нийтэд мэдээлэл хийхээр болжээ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bi(24.120.138.141) 2014 оны 11 сарын 24

Iim noctoi zuil hiij baigaa bol dahin busines hiihiig horigloh heregtei.

0  |  0
p(180.235.186.30) 2014 оны 11 сарын 21

хаана зарж байсныг нь бичдэггүй ээ

0  |  0
Top