“Улаан хас” чулууг олборлох эрхийг нэг компанид өгчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 21

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт байрлах Гүн гэдэг газар “Баатар ван транс” компанид хайгуул хийх зөвшөөрлийг тус аймгийн Засаг дарга олгосон байна. Тус газраас улаан өнгөтэй чулуу их хэмжээгээр олддог тул сумын жирийн иргэд төдийгүй төрийн албан хаагчид хүртэл тэнд очин чулуу олборлон Хятад улс руу нууцаар гаргадаг байжээ. Энэ газар ойролцоогоор 3000 орчим хүн цуглан газрыг сэндийлэн, газар доогуур нүхэн хонгил гаргаснаас болж хүн амиа хүртэл алдаж байсан удаатай.  Мөн  олон хүн цуглан эмх замбараагүй байдал үүсгэн гэмт хэргийн үүр болсон тул тус газрын чулууг олборлох эрхийг ийнхүү нэг компанид өгөхөөр болсон байна. Энэ эмх замбараагүй байдлыг арилгах гэж сар бүр төсвөөс долоон сая төгрөг зарлагаддаг байжээ. Гүн хэмээх газар нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн талбайн жагсаалтад байгаа эсэхийг Ашигт малтмалын газраас тодруулсны үндсэн дээр ийм зөвшөөрөл олгосон аж. Түүнчлэн улаан хас чулуу нь үнэхээр хагас үнэт чулуу мөн эсэхийг тогтоолгох, мөн нөөцийг нь бодуулах, түүнийг ашиглан орон нутагтаа үйлдвэрлэл хөгжүүлэх, иргэдээ ажилтай болгох зорилгоор ийм шийдвэр гаргасан гэнэ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bayn badragin yduu h(202.179.7.66) 2014 оны 12 сарын 07

bayrlalaa badraa dargaa ter ajild chini 2090 ond ehleh yumu teged ene compahy chini haigul hih ude ene nitlele ulgerin nomond der gargah heregtei pushkin guai unshval bayr hurgene shu

0  |  0
Top