Ч.Сайханбилэг: Таван толгой, Оюу толгойн асуудлыг нээлттэй шийднэ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 21

Чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг гишүүдийн асуултад хариулж байна. Тэрбээр "Бид хүн болгонд таалагдахгүй шийдвэрийг гаргах болно.  Манайд сайн хууль байгаа ч гадныхан итгэхгүй байна. Гадны хөрөнгө оруулалт ирж байж эдийн засгийн хямралтай асуудлаас гарна. Таван толгой, Оюу толгойн асуудлыг нээлттэй шийднэ. Хөшигний ард хийхгүй. Монгол Улс зөвхөн уул уурхайгаас хамаарахгүй, солонгорсон эдийн засагтай байх ёстой. Махны эксппорт, газар тариалаг дэмжсэн үйл ажиллагаа явуулна" гэлээ.

Мөн "Үндсэн хуулийг сайжруулах, сонгодог парламентын засаглалтай болох саналыг бүрэн дэмжиж ажиллана. Гадаад  харилцаа, бүх харилцаан дээр танхимын харилцаан дээр явна” гэв.

Т.Гэрэл

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ее(94.30.211.138) 2014 оны 11 сарын 21

луйварчдын нэг арга юм даа.оюу толгой таван толгойгоор нэр барих.хн та нарын хуурамч амлалтад аль хэдийн хууртахаа байсан ш дээ.

0  |  0
Top