”Мах, шатахууны зах зээлд төрийн оролцоог байхгүй болгоно”

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 21

Ч.Сайханбилэг гишүүн дараах асуултуудад хариуллаа.

Шинэчлэлийн Засгийн газрын ямар ажлыг үргэлжлүүлэх вэ?

Шинэчлэлийн Засгийн газрын амжилттай хийсэн ажлуудыг үргэлжлүүлнэ. Эрүүл мэнд, боловсрол бизнесийн орчинг сайжруулахад ихээхэн анхаарал тавина. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хувьд мах, шатахууны асуудал үр дүнгээ өгсөн. Тиймээс ирэх нэгээс хоёр жилийн дотор мах, шатахууны зах зээлд төрийн оролцоог байхгүй болгоно. Тэр дундаа эрүүл мэндийн салбарт хувьчлал явуулж, даатгалын асуудлыг шийднэ.

- Эрүүл мэндийн салбарын төрийн өмчит эмнэлгүүдийн хувьчлалын талаар ямар байр суурьтай байна вэ?

-     Бизнесийн орчинд либералчилалд суурилсан, эрх чөлөөтэй, хяналт дарамтгүй байдал хэрэгтэй. Эмнэлгүүдийн барилгуудыг төсөвт дахиж тодотгоход бол царцаахаас өөр аргаүй. Хөрөнгийн бирж шинэ удирлагатай болоод бүр унтаа байдалд орлоо. Төрийн эмчийн байгууллагуудаа өмчлөх хэрэгтэй. Ингэхдээ төр 34 хувийг нь авч үлдэж Сингапурын загварын дагуу төрийн өмчийн компаниудаа удирдах нь зөв

Т.Гэрэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top