”Ч.Сайханбилэг нэг бол живнэ эсвэл том лидер болж чадна”

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 21

Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа Ч.Сайханбилэгт хандан УИХ-ын гишүүд үг хэлж байна.

Ц.Даваасүрэн: Та улсын зардлаар гадаадад үнэгүй сурсан. Нэг удаа олон түмнээ бод. Найз нөхөд хүнд байлгүй яахав. Гэхдээ нэг удаа “чадахгүй” гэж хэл. Тэгвэл яриад байгаа хямралынхаа ард гарч чадна. Манайхан албан тушаал, эрх мэдэлгүй болохоороо үнэн зөвийг ярьдаг. Албан тушаалд очихоороо намаа фракцаа боддог. Иргэдийг хуурч болдог гэж бодоод явдаг. Тиймээс АН-ынхан фракцын сэтгэлгээнээс гарч чадахгүй бол хямралыг давж чадахүй. Маш хүнд үе ажил хүлээж авлаа. Та нэг бол живнэ эсвэл том лидер болж чадна.

Д.Ганхуяг: Хоёр сар хөөлцөд байж гүйцэтгэх зөвлөлийн тэргүүнтэй боллоо. Сонгуулиас бусад үед ч маш их улс төржиж байна. Ийм үед бүтээлч үйл ажиллагаа бага байдаг. Тиймээс улс төржилтийг багасгамаар байна. Энэ хоёр жилийн хугацаанд Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал чуулган нийт цагийн 61 хувийг эзэлсэн байна. Хайран цаг. 

М.Зоригт: Хүнд байна гээд суугаад байх биш сайн талыг нь олж ашиглаарай. Эдийн засгийн өгөөж нь сайн салбарыг дэмжиж ажилламаар байна. Бүсчилсэн хөгжлийг хангахын тулд бүсүүдэд жигд анхаарах хэрэгтэй. Хот, хөдөө, баян, ядуугийн ялгаа ихэсч байна. Өнгөрсөн Засгийн газрууд бүлгүүдтэй маш муу ажилласныхаа горыг амслаа. Засгийн газартаа аль болох сэтгэлтэй хүнийг аваарай. Орон нутгийн чадварлаг хүмүүсийг Засгийн газарт оруулмаар байна. Сүхбаатар аймгийн засаг дарга Батсуурийг кабинетэд өгөхөд бэлэн байна. Туршлага, сэтгэл зүтгэлээрээ их юм хийж чадах хүн.

О.Баасанхүү: Хуулийг чанд баримталж ажиллаасай. ҮАБ-ын гишүүнгүй, гүйцэтгэх засаглалгүйгээр төрийн хямралыг бий болгочихоод явж байна. Ялангуяа нэгэнт байгаа Үндсэн хуулийг чанд мөрдөөрэй. Зарим тохиолдолд зөв шийдвэр байгаа бол тогтоворгүй байсан ч хийх ёстой гэж үзэж байна. Таван кг мах, шуудай гурил авах хүний тоо багаслаа. Өөрөөр хэлбэл төгрөгийн чадамжийг дээшлүүлмээр байна. Эрүүл мэндийн салбар бол үнэхээр санаа зовмоор асуудал боллоо.

Д.Арвин: Засгийн газрыг бүрдүүлэхдээ хэн нэгэн намаас гуйх, царай алдах явдлыг болимоор байна. УИХ ч гэсэн энэ тал дээр арга хэмжээ авч, дэг журмаа өөрчилмөөр байна. Монгол Улс хөгжихгүй хэн нэгний тоглоом болоод байна. Сайдууд нь солигдсон ч доод хүмүүс нь хэвээрээ байна. Яаманд олон жил болсон, нам намын төлөөлөл болсон хүмүүсээс болж ажил явахгүй байна. Монгол Улс бүсээ чангалах болоогүй. Зөв авч явбал ард иргэд бүсээ чангалах хэрэггүй.

Д.Оюунбаатар: Монгол Улс хямралын байдалтай байгаа. Цаашдаа сэхэх үү, нурах уу? гэдэг тулж ирлээ. Энд баялгын 99 хувь дээр эзэн суусан олигархи бүлэглэл л буруутай. Гүйцэтгэх болон хууль тогтоох засаглалаа задалъя. Тэрнээс хэн нэгэн хүнийг шоронд хийх асуудал биш л дээ. Ерөнхийлөгч анх гар ч ирэхдээ улс төрийн намуудын байнгын гишүүнчлэлийг халъя гэж байсан. Хүмүүсээ сонгохдоо өндөр шаардлага тавиарай. Хатуу хариуцлага, сахилга ярих ёстой. Хуулийн дагуу бүх хүнтэй хариуцлага тооцох хэрэгтэй.

Ч.Улаан: Засгийн газраас, Ерөнхий сайдаас маш их зүйл хүлээгээд хэрэггүй. Ийм боломж ч байхгүй. Нөхцөл боломж, чадвар нь хязгаарлагдсан. УИХ өөрөө ийм хязгаарлагдмал нөхцлийг бий болголоо. Ийм нөхцөлд Ерөнхий сайдаас том зүйл хүсээд хэрэггүй. Зөвхөн амьдралыг чадан ядан залгуулах л байна. Хямарлын үед ажиллаж сурах хэрэгтэй. Хямралын үед ажиллана гэдэг хүслээ хязгаарлаж бодит байдалд нийцэж ажиллана гэсэн үг. Засгийн газар зүтгэж байдаг, бусдад нь шаардаж байдагаа больчих. Нэг жил хагасын хугацаад зүтгэд үзье. Тэрнээс шинэчлэл хийж, бүх гажуудлыг арилгах боломж байхгүй. Тиймээс  томилж байгаа хүнээ дэмжиж ажиллах хэрэгтэй. Ухаалаг байгаарай.

А.Бакей: Хамгийн түрүүнд багаа зөв бүрдүүлмээр байна. Зангарагтай ажилламаар байна. Хэтэрхий аар саар, тулга тойрсон асуудлаар хөөцөлдөөд том асуудлыг орхих юм бол ямар үр дүн гарахгүй. Шийдвэл зохих том асуудлуудыг шийдэхийн тулд нам дотроо эв нэгдлийг эрхэмлэж ажиллаач ээ. Сөрөг хүчнээ ч гэсэн урьж, том асуудлаа шийдэхийн тулд зориг гаргаарай. Хүнд суртлаас, авлигаас ангид мэргэшсэн хүмүүсийг шууд ажилд авах хэрэгтэй. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tuya(121.148.172.109) 2014 оны 11 сарын 22

Hytadaas mongo avch orond n bidniig gazar ustai n hytadad zarchihaad bayar shig gadaadaar zugaalah gej bgaa biz novshnuud

0  |  0
Чимка(49.0.158.42) 2014 оны 11 сарын 22

та нар муусайн мөнгө болон хятдуудын боолуудын живэх сэхэх хэнд хамаатай юм. Болиоч. Арай дэндэж байна даа гэх бодол алга уу? Ичих нүүрэндээ элэг наасан ямар сэжгийн юмнууд вэ? Энэ Монголд үгээ хэлдэг, эх орноо гэдэг, босдог тэмцдэг хүмүүс алга. Хаачицгаа вэ? Монголчууд хаана, юу хийж явна вэ? Бүгдийг чинь хараал идээсэй... Энэ яваа насандаа үйл тамаа эдлэж, яс махтайгаа хатаасай... Сүнс чинь тамд тарчлаасай

0  |  0
ot(150.129.143.216) 2014 оны 11 сарын 21

ot tuhain helsen yg n taalagdsangu uls torjilt gene uu hujaa naizaa hamgaalaad lalar

0  |  0
хн(94.30.211.138) 2014 оны 11 сарын 21

чадаж байгаа хэн ч байхгуй.Еренхийлегч, УИХ-ын дарга хэн нь ч тэр ажлаа хийж чадахгуй, худлаа амлаад уурэгт албандаа еехелсеер, уургэлсээр, зуудэлсээр енгерееж байна.энэний дунд ард тумэн л хохирч улдэж байна.

0  |  0
хөөрхий(163.22.18.74) 2014 оны 11 сарын 21

хүүхдийг худал онгироож байгаад өндрөөс чанга унгаахаар шийдэж дээ. хүүхдүүд ийм дээрээ хөөрхөн чадна л гэнэ бүгдийг хийчих мэт л санаж байгаа гэхдээ хашир бухнууд чадахгүйг нь мэдэж байгаа ч хүүхдээр тоглоод худлаа хөшигруулаад л хэрэгтэй зүйлээ хийлгэж араа сайн даалгуулчаад дараа нь араас нь маань уншуулах байхдаа. хайран залуугын ирээдүйгээр ч тоглоллоодоо. хэрээ мэдкүү энэ залуу ч юн дуртай ч юмдээ хөөрхий

0  |  0
Top