”Тэсрэх аюултай” гэсэн хаягтай хайрцаг үлдээсэн этгээдийг хайж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 21

Өнөөдөр ХӨСҮТ-өөс “Тэсрэх бөмбөг тавьсан байна” гэсэн мэдээлэл Баянзүрх дүүргийн Цагдаагийг нэгдүгээр хэлтэст иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчид яаралтай очиж шалгасан байна. Шалгалтаар тус эмнэлэгт “тэсрэх аюултай” гэсэн бичигтэй хайрцаг олдсон байна. Харин дотор нь тэсрэх зүйлс биш хүүхдийн тоглоом хийсэн байжээ. Цагдаагийн байгууллага эмнэлэгт хайрцаг тавьсан этгээдийг өвчтөнүүдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан хэмээн эрэн сурвалжилж байна.

Ж.Уранмандал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top