С.Бямбацогт: МАН шинэ Засгийн газарт орохгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 21

МАН-ын бүлгийн гишүүд өнөөдрийн чуулганд яагаад оролцоогүй талаараа мэдээлэл хийлээ. Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос зарим зүйлийг тодрууллаа.

- МАН-ын бүлэг ямар шалтгаанаар чуулганд оролцсонгүй вэ?

- Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд дөнгөж сая томилогдлоо. Ч.Сайханбилэгийг нэр дэвшүүлж МАН-тай зөвшилцөхөд бид дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Өнөөдөр бид чуулганы хуралдаанд оролцоогүй. Учир нь 2012 оноос өдийг хүртэл ажилласан Н.Алтанхуягийн Засгийн газар улс орны эдийн засгийн байдал, ард иргэдийн амьдралыг доройтуулсан. Үүнд нь УИХ хариуцлага тооцон огцруулсан. Энэ танхимд ажиллаж байсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг Ерөнхий сайдад нэр дэвшсэн. Хямрал бий болгосон Засгийн газарт ажиллаж байсан энэ хүнийг бид дэмжих боломжгүй. Яагаад гэвэл энэ хүн улс орныг хямралаас гаргаж чадахгүй гэж үзсэн учраас МАН-ын бүлэг дэмжээгүй. Хямралт байдлыг бий болгоход УИХ дахь олонхи суудалтай нам, түүнтэй хамтрач ажиллаж байгаа эвсэл бусад намууд хариуцлагаа хүлээх ёстой. Өөрсдөө асуудлаа шийдэж, ачаагаа үүрч, хариуцлагаа хүлээх ёстой гэж бид үзсэн. Тиймээс чуулганд оролцоогүй.

- Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын тухайд ямар байр суурьтай байна вэ?

- Ерөнхий сайд “Улс орны эдийн засаг хямралтай байна. Хямралыг давна” гэж хэллээ. Энэ нь өнөөдөр анх удаа хямарлаа хүлээн зөвшөөрлөө. Өмнө нь хямралтай байна гэж нэг ч удаа хүлээн зөвшөөрч байгаагүй. Бүх зүйл сайхан байна, ард түмний амьдрал болж байна. Ийм байхад МАН дандаа бүх зүйлийг харлуулж ярьдаг гэдэг байсан бол өнөөдөр хямралт байдал бий болсон гэдгийг хэллээ. Үүнийг эрх баригч бид бий болгосон. Хариуцлагаа хүлээж хямарлаас гарахын тулд бүх анхаарлаа хандуулан ажиллана гэдгээ хэлж байгаа нь яах аргагүй буруу ажилласан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа явдал юм.

- МАН Ерөнхий сайдыг дэмжсэнгүй. Цаашид шинэ Засгийн газартай хамтрах уу?

- Ер нь тэгж ойлгож болно. Бид дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Ачаагаа олон суудалтай нам үүрээд явах ёстой. Асуудлыг өөрсдөө бий болгосон, өөрсдөө шийдэх ёстой гэдэг байр суурьтай байгаа. Харин УИХ-ын үйл ажиллагаанд МАН идэвхитэй оролцдог. Эрх баригч нам Ерөнхий сайдын асуудлаар 14 хоног дотроо хуралдаж, өөр асуудал ярих сөхөөгүй байх үед бид улс орныхоо асуудалд хариуцлагатай хандаж, ирэх жилийн төсвийг хугацаанд нь батлуулсан. Ийм байдлаар улс орны асуудал идэвхи санаачлагатай хандах болно.

-Тэгэхээр энэ байр сууриа хадгалан цаашдаа хуралдаанд оролцохгүй гэж ойлгож боло уу?

-Тийм асуудлыг тухайн үед нь ярьж байж шийднэ. Сайд нарт ямар хүн нэр дэвших, ямар хүн болохоос хамаарч асуудалд хандана.

Л.Одончимэг

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
орд газар(103.23.51.1) 2014 оны 11 сарын 23

Oюутолгойг идэж ханаагүй ахиад хэд хэдэн ОРД газар ашиглах талаар ярьж байдаг. Өндөр сайд, Алтанхуяг, Баярцогтой нийлээд нэмж хэдэн орд газраа гадныханд өгөөд өөрсдөө тамтаггүй баяжиж, гадаадад ОФФШОР ОФФШОР ОФФШОР данс нээх санаархал байна уу. Үлдсэн 1 жил гарангийн хугацаанд шинээр орд газар ашиглуулахгүй байх хэрэгтэй монголын ард түмэн минь. МАН-ыг засаг урьдаг нь энэ санаагаа хяналтгүйгээр хэрэгжүүлэх санаархал шүү.

0  |  0
Zochin(103.229.123.223) 2014 оны 11 сарын 22

Baymbaa chi bitgii eliireed yabaad baildaa ta nariig er toohgui baigaa shuudee bid oluulaa baigaa shal demii goridlogiin harst shideed yabah ym hoorhii

0  |  0
eserguu(202.179.11.202) 2014 оны 11 сарын 21

byamtsogt nobshoo tsagaanuuryn zamaa ayataihan zaschihaad tegeed yum yaria

0  |  0
Зочин(150.129.142.26) 2014 оны 11 сарын 21

ан бүтэхгүй ээ... 8-X

0  |  0
МОНГОЛ(203.194.117.194) 2014 оны 11 сарын 21

МАН НЭРТЭЙГЭЭР НЬ ИХ ХУРАЛД БАЙГАА ГИШҮҮДЭЭ ТАТАЖ АВ ДОО. ТЭГЭЭД ТЭР СУУДЛУУД НЬ ДАХИН СОНГУУЛЬ ЯВУУЛЧИХВАЛ МАН -ТҮҮХИЙН ХОГ БОЛОХОО ДАХИН ХАРУУЛНА.

0  |  0
зочин(119.40.97.108) 2014 оны 11 сарын 21

Шавар болоогүйд МАНгарт баярлалаа, төсөв батлахад ганц ч болов түгжилдэхгүй батлуулж анх удаагаа рекорд тогтоолоо. Эцэст нь:”Сайд нарт ямар хүн нэр дэвших, ямар хүн болохоос хамаарч асуудалд хандана” гэжээ, асуудалд ингэж л ханддаг нь харагдлаа

0  |  0
Top