Ч.Сайханбилэг 16 настнуудад иргэний үнэмлэх гардуулан өгнө

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 21

 “Иргэний андгай өргөх ёслол” жил бүр Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн билээ.  Энэ жил Монгол бахархлын өдөр, Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулах гэж байна.  Энэ удаагийн ёслолд Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 16 настнуудад баяр хүргэн иргэний үнэмлэхийг нь гардуулан өгөх юм.  Тус арга хэмжээ энэ сарын 23-ны ням гаригт Төрийн ордны Их танхимд болно.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bolio(178.192.168.128) 2014 оны 11 сарын 21

ee huurhiidee, zag baga baihad enenees uur hiih ajil oldohgui bainuu

0  |  0
Top