Л.Болд дэд даргаар томилогджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 21

УИХ-ын гишүүн Л.Болд Олон улсын ардчилсан холбооны Ази, Номхон далайн бүсийн холбооны дэд дарга болжээ. Гурван жил тутам зохион байгуулагддаг Олон улсын ардчилсан холбооны гишүүн намуудын удирдлагуудын уулзалт БНСУ-ын Сөүл хотод энэ сарын 20-ний өдөр эхэлсэн юм.

Манай улсаас Ардчилсан намыг төлөөлөн Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн Л.Болд, намын гадаад харилцааны зөвлөх А.Батпүрэв нар оролцож байгаа юм. Ази, номхон далайн бүсийн ардчилсан холбооны уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Л.Болдыг тус бүсийн Ардчилсан холбооны дэд даргаар санал нэгтэй сонгосон байна.

Л.ОД

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(196.216.48.67) 2014 оны 11 сарын 29

Heckuva good job. I sure apaepcirte it.

0  |  0
Хангалттай юу(112.72.13.131) 2014 оны 11 сарын 21

Оюундарь ал, уг нь сэтгүүлчийнхээ ажлыг хийгээд л явсан бол аштай байх уу даа. Эмэгтэй хүний үс нь урт, ухаан нь богино гэж үнэн юм даа. Цагааны Оюундарь уг нь улс төрч бололгүй, сэтгүүлч хэвээрээ үлдсэн бол маш их ялах байсан ч юм бил үү, хэн мэдлээ! Айя яа аа! Оюундарь аа! Ойё ёо ёо оо! Авгай минь, чавганц минь, чамайг хэн дагах юм бол доо, хэ хэ ! хэ хэ! хэ хэ!

0  |  0
Top