Долоон улаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 22

 

Өнөөдөр аргын тооллын 2014 оны арваннэгдүгээр сарын 22. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын адаг хөх нохой сарын шинийн 30. Санчир гараг. Онгоц одтой, 7 улаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Өдрийн наран 8 цаг 28 минутад мандан, 17 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, зэрэг дэвших, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Бага цасан буух улирал 19 цаг 03 минутад эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top