УИХ -ын даргын БНХАУ -д хийсэн айлчлал үр дүнтэй байсан гэв

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 22

    УИХ-ын дарга З.Энхболдын аравдугаар сарын 27-28-нд БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Ерөнхий сайдад даалгалаа. УИХ-ын даргын айлчлалын гол зорилго нь хоёр улсын түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан итгэлцэл, ойлголцлыг нэмэгдүүлэх, ялангуяа, хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд чухал түлхэц үзүүлэх, Монгол Хятадын парламент хооронд байнгын уулзалтын механизм байгуулах байсан аж. Айлчлалын үеэр эдгээр зорилт амжилттай хэрэгжсэн гэж үзжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top