Өвөлжилтийн бэлтгэл ажил 90 хувьтай байна

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 22

Энэ жил улсын хэмжээнд 142.5 мянган малчин өрхөд 50 шахам сая толгой мал өвөлжүүлэх юм. Өвөлжилтйн бэлтгэл ажлыг хангаад байгааг ҮХАА-н сайдын үүрэг гүйцэтгэгч Ш.Түвдэндорж Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Бэлчээрийн даацын судалгаагаар нийт нутгийн 76 хувьд бэлчээр хүрэлцээтэй, үлдсэн нутгийн малчид өөр аймагт отор нүүдэл хийхээр зохион байгуулсан байна.
            Бэлчээр усны хүрэлцээ, хадлан тэжээл татан авалт, отор нүүдлийн зохион байгуулалт, малын тарга хүчний үзлэг зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай хангагдсан аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(62.210.78.179) 2014 оны 11 сарын 28

It”s really great that people are sharing this iniormatfon.

0  |  0
Top