Их хаадын хөргөөр үзэсгэлэн гаргана

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 22

Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол Үндэстний Бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Алтан ургийн 36 хаан, Алтан ургийн бус нэг хаан, нийт 37 хааны хөргийг “Төрт Ёс, Хаадын Сан”-гийн эрдмийн зөвлөл, уран бүтээлчид хамтран сэргээн бүтээжээ. Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр энэ сарын 23-нд тохионо
  Монголчуудын дунд Чингис хааны хөрөг олон хувилбартайгаар түгсэн байдаг. Сүүлд бүтээгдсэн энэхүү хөрөг нь Чингис хааны талаарх олон жилийн ул суурьтай судалгааны үр дүнд монгол уран бүтээлчид өөрсдийн гараар сэргээн бүтээсэн гэдгээрээ онцлог аж. Дахин сэргээн бүтээсэн их хаадын хөргөөр энэ сарын 17 -24 -ний хооронд Уран зургийн галерейд үзэсгэлэн гаргах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top