128 бөхийн барилдаан 14 цагт эхэлнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 23

Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдөр олон арга хэмжээ зохиогдож байгаагийн нэг нь үндэсний бөхийн барилдаан юм. 14 цагт Монгол бөхийн өргөөнд эхлэх тус барилдаан улс аймгийн цолтой 128 бөх барилдах юм байна. Тус барилдаанд өнгөрсөн цагаан сараас хойших томоохон 17 барилдааныг хамруулан бөхчүүдэд чансаа тооцон гаргасан бөгөөд энэхүү чансаанд 200 бөхийн нэр гараад байгаа гэнэ. Үүнээс 128 бөх өнөөдрийн барилдаанд зодоглох юм байна.

Ж.Уран

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top