Обамагийн цагаачлалын бодлого асар их шүүмжлэл дагуулж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 23

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн цагаачлалын бодлого тус улсын хувьд халуун сэдэв болоод байна. Тэрээр АНУ-д таваас дээш жил амьдарсан, мөн тус улсын иргэн болоод тус улсад байнга оршин суух эрхтэй иргэний эцэг эхүүдийг хууль ёсоор ач үлдэх захирамж гаргаад байгаа.  Энэхүү бодлого хэрэгжсэнээр албан ёсоор бүртгэгдээгүй таван сая цагаачдыг албадан гаргахаас чөлөөлөгдөж байгаа юм. Мөн эдгээр хүмүүс хуулийн дагуу ажил хөдөлмөр хийх эрхтэй болно.

Гэвч энэхүү шийдвэр сөрөг хүчнүүдийн зүгээс хамгийн их шүүмжлэлтэй тулгарч байна. Бүгд найрамдахчууд энэхүү цогц бодлогыг тууштай эсэргүүцэхийн зэрэгцээ Обамагийн бүрэн эрхийн хугацаан дахь түүнийг шийдвэрийг хүлээн авахгүй гэсэн хатуухан сануулгыг хүргүүлээд байгаа аж.

Обама өчигдөр “Америк бол цагаачдын улс орон юм. Энэ нь манай улсыг бусад үндэстнүүдээс дээгүүр орших маш том давуу тал гэж би бодож байна. Мөн цагаачлалын шинэ бодлого нь АНУ-ыг залуу, дэвшилтэт байдлыг хадгалах болно. Өнөөдөр бидний баримталж байгаа цагаачлалын бодлого алдаатай гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа” гэж мэдээлжээ.

Б.Ариунцэцэг

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(157.253.237.13) 2014 оны 11 сарын 29

Felt so hopeless looking for answers to my quet.ions.t.unsil now.

0  |  0
Top