Газар дундын тэнгист 800-аад хүнийг аварчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 23

Газар дундын тэнгист завин дээр зовсон 800-аад хүнийг аварлаа хэмээн Итали болон Ливийн албаныхан мэдээлж байна.

Италийн хилийн хамгааллын албаны мэдээлснээр өнгөрсөн пүрэв гарагт Ливийн усан хилд явсан таван завьнаас 520 хүнийг аварсан байна. Сицилийг зорьж явсан завь осолдох шахсан бөгөөд тусламжийн дохиогоо сайн өгсний ачаар олон хүн амьд гарчээ. Үүнээс гадна 171 хүнийг хойд Триполигоос аварсан байна. Харин Ливийн тэнгисийн цэргийн албаныхан Гарабуллигийн эргийн ойролцоо завь нь эвдэрсэн 105 цагаачийг аварчээ.

Ингэснээр хил залгаа орших хоёр орны тэнгисийн алба нийтдээ 796 хүний амийг аварсан байна. Энэ бол 48 цагийн дотор олон зуун хүний амийг аварсан түүхэн хэрэг болсныг хоёр орны эрх баригчид тэмдэглэж байгаа юм.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top