Үндэсний түүхийн музей үнэгүй үйлчилж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 23

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 оноос эхлэн Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг Монгол бахархалын өдөр болгон тэмдэглэж байхаар зарлиг буулгасан. Өвлийн эхэн сарын шинийн нэгэнд тохиодог Чингис хааны мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. Монгол бахархалын энэ өдөр Монголын Үндэсний музей олон нийтэд нээлтэй ажиллах юм байна. Мөн түүнчлэн 16 хүртэлх насны хүүхэд, өндөр настангуудад үнэгүй үйлчилж байгаа аж. Мөн тус музейн зүгээс үзэгчиддээ зориулж эх түүхийн сэдэвт хөгжөөнт хөтөлбөр, азын дөрвөн бэрх тэмцээн, гэрэл зураг авахуулах үйлчилгээг мөн үзүүлэх гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top