“Нийслэл өргөө”-гийн захирал Б.Ганзоригт 6 жилийн ял оноожээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 24

 “Нийслэл Өргөө” ХХК-ийн захирал Б.Ганзоригт 6 жилийн хорих ял оноосон байна. Б.Ганзориг нар нь Баян-Өлгийн аймагт хэрэгжүүлэх “Багийн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр 30 багийн төвийн байр барих барилга угсралтын ажлыг барьж гүйцэтгэх тендерт оролцон, 1.966.204.372 төгрөгийг завшиж үрэгдүүлсэн байна. 

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүх Б.Ганзориг нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд 3 сая төгрөгийн хөрөнгө хурааж, тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, зургаан жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Мөн Баян-Өлгий аймагт хэрэгжүүлэх “Багийн хөгжлийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр 30 багийн төвийн байр барих барилга угсралтын ажлыг барьж гүйцэтгэх тендерт оролцсон Баян-Өлгий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Хавалд тодорхой албан тушаал эрхлэх эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хорих ял оногдуулж хоёр жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан, Д.Чулуунцэцэгт 1 сая төгрөгийн эд хөрөнгийг хурааж таван жил 1 сарын хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жилийн хугацаагаар хойшлуулжээ.

 “Нийслэл Өргөө” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч А.Энхчимэгт 2 жилийн хорих ял оногдуулж 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Баян-Өлгий аймаг багийн хөгжлийн төвийг хүлээн авах улсын комиссын гишүүдээр ажилласан Б.Сьезхан, Б.Ермурат, Амирбек, Жандаурен, Х.Хизатбек тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тус тус 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар  шийдвэрлэжээ.

                                                                                                                                   Д.Солонго

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.126.90.21) 2014 оны 11 сарын 24

Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. Хагас эр хүн. Хагас мужик

0  |  0
Сапар(150.129.140.90) 2014 оны 11 сарын 24

Баян-Олгийн хумуусийг хоморголох бодлого явагджээ. Уйлдэл нь гайгуй болохоор далд эздийг хамгаалан улдэхээр тэдэнд ийж зоолон ханджээ. Уг нь бух зуйлийг ЗГХЭГ зохион байгуулсан орон нутагт хамаагуй зуй шуу дээ! 37 он ????

0  |  0
123(150.129.141.245) 2014 оны 11 сарын 24

uu huurhii yasan baga munguur torgodiin

0  |  0
Top