Хүүхэд харах үйлчилгээний босгыг багасгана

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 24

УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Л.Эрдэнэчимэг нар 2013 онд “Хүүхэд харах үйлчилгээ”-ний тухай хуулийн төслийг өргөн барисан. Өргөн бариад жил болж байгаа ч Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэхээр болжээ.

Тус хууль батлагдавал цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа гэр хорооллын 100 мянга гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжтой болно гэж санаачлалгч гишүүд үзэж байгаа юм. УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Хүүхэд харах үйлчилгээ үзүүлэх хүмүүс заавал төвийн шугамд холбогдсон байртай байх ёстой гэж тусгасан нь гэр хороололд цэцэрлэг барьж болохгүй гэсэн үг. Тиймээс хүүхэд харах үйлчилгээний босгыг нь багасгана. Ингэж байж хүүхдүүдийг аюулгүй, цэвэр орчинд сургуулийн өмнөх боловсролд хамруулах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй” гэлээ.

Л.Одончимэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top