МАХН, МҮАН-ын удирдлагууд тусдаа хуралдана

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 24

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Шударга ёс" эвслийн бүлэгт шинэ Засгийн газарт хамтран ажиллах шаардлага хүргүүлсэн. Тиймээс МАХН, МҮАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд ойрын өдрүүдэд хуралдахаар болсон байна. Намуудын Удирдах зөвлөлүүд тусдаа хуралдсаны дараа саналаа нэгтгэж, албан ёсны байр сууриа илэрхийлэхээр болжээ.

Ерөнхий сайдын зүгээс ирэх хоёр жилд "Шударга ёс" эвсэлтэй дараах гурван асуудлаар хамтран ажиллах санал тавьжээ. Энэ нь эдийн засгийн хямралыг хамтдаа даван гарах, Оюутолгойн асуудлыг шийдэх, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зэрэг асуудлууд юм байна.

Л.Од

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top