Д.Эрдэнэбат: Засгийн газрын бүтцийн талаар нарийн яриагүй байна

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 24

УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас зарим зүйлийг тодрууллаа.

- Засгийн газарт хамтран ажиллах саналыг бүх намуудад хүргүүлсэн үү?

- АН хуулийн дагуу бүх намуудад хамтран ажиллах санал хүргүүлсэн. Намууд өөр өөрсдийн байр суурийг илэрхийлсэн хариуг өгөх байх. Түүний дараа Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй холбоотой гол шийдлүүдийг ярилцана. Хамтран ажиллах саналд улс орны эдийн засаг, нийгмийн амьдралын хүрээнд хуримтлагдсан олон асуудал байгаа. Үүнийг шийдэхэд хамтран ажиллая гэсэн санал гаргасан. Үүний хүрээнд парламентын засаглалаа бэхжүүлэх, Үндсэн хуулинд тодорхой өөрчлөлт оруулах, хяналтаа сайжруулах зэрэг асуудлууд орж байна. Мөн Улс төрийн намуудын хууль, Сонгуулийн хуулиа шинэчилэх, мөн томоохон төслүүдээ цааш явуулахад хамтран ажиллая гэсэн санал тавьсан. АН-ын ажлын хэсэг байгуулагдсан. Ерөнхий сайдын хийж байгаа, цаашид хийх ажилд АН-ын бүлэг болон, Удирдах зөвлөл дэмжин ажиллана.

- МАН засагт хамтрахгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Тэгэхээр Засгийн газар энэ бүтцээрээ үйл ажиллагаагаа явуулах уу?

- Бид шийдлээ гаргахдаа намынхаа явцуу эрх ашгийг хойш нь тавъя гэсэн. Намууд хоорондоо үзэл бодлын зөрчилдөөн гээд үзэлцээд байж болно. Гэхдээ улсынхаа эрх ашгийг хамгийн түрүүнд тавих ёстой. Хэрвээ МАН засагт хамтрахгүй гэвэл бид олонхоороо Засгийн газраа бүрдүүлээд явж болно. Улстөржихөө болиод улс орныхоо эрх ашгийг бодох ёстой. Энэ боломжийг МАН-д олгож байгаа нэг хэлбэр гэж үзэж байна. Би МАН-ыг хамтарсан Засгийн газарт орохгүй гэсэн мэдэгдлийг сонссоогүй. Ямар ч байсан үүрэх ачаагаа өөрсдөө үүрэх ёстой гэж хэлснийг сонссон. Энэ хоёрын хооронд зарчмын том ялгаа байгаа. Үндэсний эрх ашиг, ард түмний эрх ашгийг бодох цаг хугацаа ирчихсэн байна. Тиймээс бид хамтраад гацаад байгаа хууль эрх зүйн орчин болон, уналтад ороод байгаа эдийн засгаа сайжруулъя гэж хүсч байгаа юм. Тиймээс би МАН-ыг эрүүлээр хүлээж авах нөхцөл бололцоо байгаа гэж хэлмээр байна. Ямар улс төрийн намууд оролцохоос хамааран бүтэц өөрчлөгдөнө. Өнөөдөр бүлэг дээр ярьсан бүтцийн өөрчлөлтийг Ерөнхий сайд гаргаад эргэж мэдээлэх ётой. Яг өнөөдөр хичнээн яамтай, ямар бүтэцтэй Засгийн газар байхыг ярих нь эрт байна. Энэ асуудал өнөөдөр яриагүй. АН УИХ-д суудалтай бүх нам эвсэлтэй хамтран Засгийн газар байгуулах хүсэлтэй байгаа.

- АН бие даагаад ганцаараа засаг аваад явж чадахгүй гэсэн хандлага гарч байгаа. Энэ тал дээр АН ямар байр суурьтай байгаа вэ? Хэрвээ МАН засагт хамтрахгүй гэдгээ илэрхийлвэл сөрөг хүчний дэмжлэг хэрэгтэй хуулийн төслүүдээ цааш хэрхэн авч явах вэ?

- АН, “Шударга ёс” эвсэл, ИЗНН, бие даагчид гээд олонхыг бүрдүүлж байгаа. Энэ олонх өнөөдрийг хүртэл хадгалагдсан хэвээрээ байгаа. Хэрвээ МАН засагт хамтрахгүй гэвэл энэ бүтцээрээ цаашдаа явах нь нээлттэй. Боломж нээлттэй ч улс орны тулгамдаж, хүлээгдэж байгаа чухал шаардлагатай асуудлуудыг шийдвэрлэхэд хүндрэл үүснэ. Үүний эцэст ард түмний эрх ашигт сөргөөр нөлөөлнө. Тиймээс л бид хамтрах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Түүнээс цаашдаа ажиллах чадваргүйдээ санал тавьж байгаа юм биш. Ер нь бол олонхи, цөөнхөөр асуудал шийдэж болохгүй гэдэг нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд харагдсан. Улс төрийн тогтворгүй байдал нь манай улсын эдийн засгийг улам туйлдуулаад байна. Энэ туйлдал нь ард түмнийг ядуурал руу түлхээд байгаа юм. Тиймээс бид улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэх нь зүйтэй.

-Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөн тохиолдолд 2015 оны төсөвт тототгол хийх шаардлагатай болох уу?

-Эдийн засгаасаа хамаарсан Засгийн газрын бүтэцтэй байх зайлшгүй шаардлага үүснэ.

Л.Од

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hamiloon(123.121.224.8) 2014 оны 11 сарын 24

Ee enne halzangaas yum asuugaad yahav dee. Bas l hudlaa helne sh dee. Tegeed ch enuund medeh yum gej er baihgui 2 honood l helsen yarisan ni esergeeree bolood yavchina sh dee.

0  |  0
Hamiloon(123.121.224.8) 2014 оны 11 сарын 24

Ee enne halzangaas yum asuugaad yahav dee. Bas l hudlaa helne sh dee. Tegeed ch enuund medeh yum gej er baihgui 2 honood l helsen yarisan ni esergeeree bolood yavchina sh dee.

0  |  0
мсмсмсмсмс(203.194.114.105) 2014 оны 11 сарын 24

ЗГ ямар байхыг ЕС нь бас мэдэхгүй нам нь л мэдэх юм уу тээ. тэгвэл хуучнаар бүх юм гэсэн үг үү

0  |  0
Top