Өнөөдөр цагаан хулгана өдөр

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 25

 Аргын тооллын 11 сарын 25, Ангараг гараг. Билгийн тооллын 3, Суулга одтой цагаан хулгана өдөр. Өдрийн наран 8 цаг 31 минутад мандан, 17 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнаа аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнаа сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай ханадаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал адгуус муулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top