Ачуулсан машинаа авахад өнөөдрөөс 55 мянган төгрөг төлнө

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 25

 Зөвшөөрөлгүй газар машинаа тавьсан иргэдийн машиныг журмын хашаа руу авч явдаг болоод багагүй хугацаа өнгөрсөн. Энэ нь иргэдийн бухимдлыг ихээхэн хүргээд байсан шийдвэрүүдийг нэг. “Тээвэр зохицуулалтын газар”-т машин ачсан үйлчилгээний төлбөр өндөр, хүнд суртал их гаргадаг гээд ихээхэн шүүмжлэл иргэдийн зүгээс очдог байна. 

Тэгвэл 70 мянган төгрөг байсан машин ачих үйлчилгээний төлбөр өнөөдрөөс 55 мянган төгрөг боллоо. Мөн 30 км-ээс илүү зайд зориулалтын чирэгч ачигч автомашин тээврийн хэрэгсэлийг зөөж шилжүүлсэн бол км тус бүрийг 1700 төгрөгөөр нэмэгдүүлэн тооцохоор болжээ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top