Д.Болд: Троллейбусын шугам засвартай учир шөнийн тээвэр түр зогссон

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 25

Нийслэлийн нийтийн тээврийн газраас шөнийн тээвэр явуулж байсан боловч зогсоогоод хоёр сар болжээ.  Энэ талаар Нийслэлийн нийтийн тээврийн газрын хэвлэл мэдээллийн ажилтан Д.Болдоос тодрууллаа.

- Шөнийн тээвэр ямар шалтгаанаар зоссон юм бэ? Хэзээнээс явж эхлэх бол?

- Шөнийн тээвэр аравдугаар сарын нэгнээс зогссон. Ирэх оны хоёрдугаар сарын 15-наас хэвийн үйл ажиллагаанд нь оруулах төлөвлөгөөтэй байна. Троллейбусын шугам засварт орсон учраас шөнийн тээврийг түр зогсоогоод байгаа.

- Иргэд шөнийн тээврээр хэр үйлчлүүлдэг вэ?

- Шөнийн тээврээр иргэд маш бага зорчидог байсан. Тэгсэн ч хулгайн микро автобус, таксинд их суудаг. Хувийн унаа хууль бус, үнэтэй гэдийг иргэд ойлгох хэргэгтэй. Ханын материалын комбинат-Офицеруудын ордон чиглэлийн автобусаар иргэд арай илүү үйлчлүүлж, долоон буудал-МУБИС чиглэлд шөнийн зорчигч муу байсан.

- Хэдэн чиглэлд үйлчилдэг байсан бэ?

- "Ханын материалын комбинат-Офицеруудын ордон", их багтаамжийн автобусны М \ШҮ\: долоон буудал-МУБИС" чиглэл, М\ШҮ\: Нисэх-МУБИС гэсэн хоёр чиглэлд нийт найман тээврийн хэрэгсэл  үйлчилж байсан. Ханын материалын комбинат-Офицеруудын ордон чиглэлийн автобус Энхтайваны өргөн чөлөө буюу төв магистрал шугамаар явна. “Цахилгаан тээвэр” компанийн тээврийн хэрэгслүүд иргэдэд үйлчилж байсан.

- Ер нь Улаанбаатар хотод хэдэн автобус нийтийн тээвэрт үйлчилж байна вэ?

- Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам 66 чиглэлд их, дунд багтаамжийн 940 автобус, троллейбус, 50 чиглэлд 650 бага багтаамжийн автобус, 700 такси, нийт 2290 орчим автобус, троллейбус үйлчилгээнд ажиллаж, өдөрт 700 мянга гаруй зорчигч тээвэрлэж байна.

 Л.Од

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top