С.Ганбаатар гишүүн маргааш орлого, зарлагаа мэдүүлнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 24

УИХ-ын гишүүн С.Ганбаатар маргааш өөрийн хөрөнгө орлогын мэдүүлгээ дэлгэхээр боллоо. Тэрбээр бусад гишүүдэд үлгэр жишээ болохын тулд өнгөрсөн жил ч өөрийн жилийн орлого, зарлагаа олон нийтэд зарлаж байсан. Ингэснээр иргэд бусад УИХ-ын гишүүдийн цалин, хангамжийн талаар мэдээлэлтэй болно гэж тэрбээр үзжээ.

С.Ганбаатар гишүүн "Би 13-р хорооллын байрандаа 10 жил амьдарсан" гэж ил тод ярьдаг нэгэн юм.

Т.Гэрэл

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
гүр(182.160.2.152) 2014 оны 11 сарын 25

хэнд хамаатай юм

0  |  0
Top