Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 25

08:30 цагт Үндэсний аудитын газраас хараат бус хувийн аудитын компаниудын ажилтнуудад зориулж “Төрийн аудитын эрх зүй болон Санхүүгийн тайлангийн аудит” сэдвээр сургалтыг  МУИС-ийн хичээлийн 1-р байрны 2 давхрын дугуй зааланд зохион байгуулна.  Утас: 99031623, 99051291

09:00 цагт НИТХ, НЗДТГ хамтран зохион байгуулж буй “Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэхэд бидний оролцоо” зөвлөгөөн Хангарьд ордны 14 давхарт болно. Утас: 88054500

09:00 цагт НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд Монголын Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумаас бэлтгэж, илгээсэн "Хүний эрхийн хамгаалалт-Эрх зүйн шинэчлэлт" сэдэвт хэлэлцүүлэг Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно. Утас: 99950829, 99192857

09:00 цагт “Сүрьеэг илрүүлье, эмчилье, эдгэрүүлье” сэдэвт Үндэсний зөвөлгөөн Сүнжин гранд зочид буудалд болно. Утас: 96016224, 91992844, 98190594.

10:00 цагт Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан НЗДТГ-ын А танхимд болно. Нийслэл, дүүргийн орон нутгийн төсөвт байгууллага, өмчит үйлдвэрийн газрын ажиллагсдад үр дүнгийн шагнао, урамшуулал олгох, нийгмийн асуудлыг шийдвэрлэх журам батлах тухай, БХД-ийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 80 айлын орон сууцны хуучин барилгыг хөрөнгө бүртгэлээс хасах тухай, Алтан-Алгийн оршуулгын газрын үйл ажиллагааг сайжруулах тухай, Нийслэлийн 2015 оны төсвийн тухай хэлэлцэнэ. Утас: 91040607

11:00 цагт УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын “Ээдрээт цагийн бичээс” номын нээлт “Интер ном” номын их дэлгүүрт болно. Нээлтэнд УИХ-ын гишүүд болон МАН-ын удирдлагууд оролцоно.

11:00 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд “Хүсэл зорилгоо нэгтгэе” хөдөлгөөнөөс урлагийн оддын “Хүсэл зорилгоо нэгтгэе” тоглолт зохион байгуулах талаар мэдээлэл өгнө.

11:00 цагт Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хууль зүйн яам, Цагдаагийн Ерөнхий газар, Нээлттэй нийгэм форум хамтран “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ. Мөн энэ үеэр Нээлттэй нийгэм форумаас санаачлан бэлтгэсэн Гэр бүлийн хүчирхийллийн сэдэвт баримтат нэвтрүүлгийг үзүүлнэ. 

11:30 цагт Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлагийн мэдээллийн төвд "Морьтон Монгол" төслийн талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт Филармоний байранд МУ-ын филармоний гоцлол дуучин Л.Насанбуянгийн анхны бие даасан "Би.." тоглолтын хэвлэлийн бага хурал болно.  Утас: 96021434

13:00 цагт Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн "Ургацын далай" нэвтрүүлгийн 50 жилийн ойг тэмдэглэх ёслолын үйл ажиллагаа  МҮОНРТ-н байранд болно.

14:00 цагт "Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн анхдугаар зөвлөгөөн" Монголын Худалдаа Аж Үлйдвэрийн Танхимын 507 тоот хурлын зааланд болно. Утас: 99020785

14:00 цагт Геологийн төв лабораторийн байранд Төрийн өмчийн хороо, Үйлдвэрчний төв зөвлөл, Геологийн төв лаборатори хамтарсан уулзалт болно.

14:00 цагт хошин шог зохиолч Д.Буян “Тэнэг явахын жаргал” нэртэй ном болон “Хошин зохиолын ном сонсож, ухаарч инээе” хэмээх сонсох CD-ний нээлтээ "Интер" номын дэлгүүрт хийнэ. Утас: 99181260

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top