МАХН, МҮАН өнөөдөр саналаа нэгтгэнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 25

Өчигдөр тус тусдаа хуралдсан МАХН болон МҮАН-ын удирдлагууд өнөөдөр саналаа нэгтгэхээр болжээ. АН-аас шинэ Засгийн газарт орж ажиллах тухай санал гаргасан тул ийнхүү удирдлагын түвшинд хэлэлцсэн. Тиймээс өнөөдөр "Шударга ёс" эвслийн хоёр нам эцсийн шийдвэрээ нэгтгэх юм байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зүгээс ирэх хоёр жилд "Шударга ёс" эвсэлтэй дараах гурван асуудлаар хамтран ажиллах санал тавьжээ. Энэ нь эдийн засгийн хямралыг хамтдаа даван гарах, Оюутолгойн асуудлыг шийдэх, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зэрэг асуудлууд юм байна.

Т.Гэрэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top