Тогтмол орлогогүй иргэд нийгмийн даатгалаа хувааж төлнө

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 25

Манай улсын малчдын дийлэнх нь хөдөө сум орон нутгаасаа хол мал аж ахуй эрхлэн амьдардаг. Тиймээс НДШ сар болгон төлөхөд тэдэнд хүндрэлтэй байдаг. Энэ байдлыг харгалзан үзэж УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол,соёл,шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн байна.

Малчдыг Нийгмийн даатгалд хамруулж, тэтгэвэрт гарах нөхцөл бололцоог хангахад хуулийн төслийн гол агуулга чиглэжээ.  Мөн малчин НДШ-ээ жилдээ хоёроос гурван удаа бөөнд нь төлж байх эрх зүйн орчинг бүрдүүлэх нь энэхүү төслийн зорилго юм.  Мөн хувиараа хөдөлмөр эрхлэгчид буюу тогтмол орлогогүй иргэд НДШ-ээ малчдын нэгэн адил хувааж төлөх боломжийг энэхүү хуулийн хүрээнд тусгажээ.

Манай улсад нийгмийн даатгалын шимтгэл төлж буй нийт иргэдийн зургаан хувь нь малчид байдаг байна.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top