Барак Обамаг хөнөөхийг оролджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 25

АНУ-ын Ерөнхийлөгчийн албан өргөө Цагаан ордон руу зэвсэглэсэн этгээд нэвтрэхийг завдсаныг Америкийн нууц албаныхан саатуулсан байна. Нууц албаны төлөөлөгчийн мэдээлснээр хууль зөрчигч нь Айова мужийн 41 настай иргэн байжээ. Америк эр Ерөнхийлөгчийн ордныг хамгаалж байсан нууц албаны ажилтан руу дөхөж очоод “Намайг Цагаан ордон руу нэвтэр гэж Айова мужийн нэг хүн хэлсэн юм” гэсэн байна. Саатуулагдсан эр Цагаан ордноос хэдэн байрны цаана машинаа тавьсныг хамгаалалтынхан илрүүлэхэд машины тээшний саванд 40 сум бүхий винтов, хүйтэн зэвсэг байжээ. Түүнийг бүртгэлгүй зэвсэг хадгалж, авч явсан болон Ерөнхийлөгч Б.Обамагийн аюулгүй байдалд халдахыг завдсан хэрэгт буруутган байцааж байна.

Энэ нь сүүлийн сард Цагаан ордон руу нэвтрэх гэсэн хоёр дахь оролдлого юм.  Аравдугаар сарын 23-нд Ерөнхийлөгчийн ордон руу 23 настай Доминик Адесанья  гэгч  эрэгтэй нэвтрэх гэж байхад нь хамгаалалтын албаны ноход саатуулсан билээ.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top