Эдвард Сноуден энхтайвны шагнал хүртжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 25

АНУ-ын тагнуулын төв газрын ажилтан асан Эдвард Сноуденд 2014 оны Штутгартын энхтайвны шагнал олгосон байна. Тэрээр үйл ажиллагаанд биечлэн оролцох боломжгүй байсан учир онлайнаар холбогдож үг хэлжээ.

Сноуден “Хэрэв бид чөлөөт нийгэмд амьдарч л байгаа бол өөрсдийн ардчиллын үнэт зүйлсийг хамгаалахын төлөө тэмцэх ёстой” гэжээ. Түүнчлэн төр засаг хүний эрх, эрх чөлөөг хамгаалахын төлөө ажиллах ёстой бөгөөд Засгийн газар ардчилал болон иргэдийн итгэл найдварт тулгуурлаж үйл ажиллагаагаа явуулах ёстой гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

Штутгартын шагнал олгох үйл ажиллагааг “AnStifter Die” олон улсын Төрийн бус байгууллагаас 12 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд дэлхийд энхтайван, шударга ёс, энэрэнгүй үзлийг түгээхэд онцгой хувь нэмэр оруулсан хүмүүст олгодог шагнал юм.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top