Ц.Баасандоржийг АТГ-ын нэр хүндэд халдсан хэргээр дахин шалгуулахаар болжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 25

Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржийг АТГ-ын нэр хүндэд халдсан хэргээр шалгуулахаар болжээ. Ингэснээр АТГ Ц.Баасандоржийг хоёр дахь удаагаа шалгуулах хүсэлтийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гаргаад байгаа юм. Энэ сарын 4-ний өдөр мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд саад учруулсан хэмээн үзсэн ч Ц.Баасандоржийг шалгаж эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй гэж үзсэн байна. Харин энэ сарын 19-ний өдөр түүнийг АТГ-ын нэр хүндэд халдсан гэх үндэслэлээр шалгуулахаар болжээ. Энэ талаар Ц.Баасандорж өөрөө маргааш дэлгэрэнгүй мэдээлэл хийхээр болсон байна.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хуульч(122.201.20.206) 2014 оны 11 сарын 27

Хүний нэр төр, алдар хүндэд халдана гэж байхаас байгууллагын нэр хүндэд халдана, байгууллагыг гүтгэнэ гэж байдаггүй юм хуулиа мэдэхгүй тэнэг юмнууд АТГ-р дүүрчээ та нар болих хэрэгтэй байна

0  |  0
(103.229.121.59) 2014 оны 11 сарын 25

Shorond hiigeechee

0  |  0
Top