Б.Бат-Эрдэнийг Тусгаар тогтнолын одонгоор шагналаа

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 25

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ Тусгаар тогтнолын одонгоор шагнууллаа. Монгол Улсад Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны болон Улс тунхагласны 90 жилийн ойн баярыг тохиолдуулан МАН-ын дарга М.Энхболд 10 хүнийг дээрх одонгоор шагнасан юм.

Тусгаар Тогтнолын одонг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ, Хөдөлмөрийн баатар, МАН-ын ахмад гишүүн Дэмбэрэлийн Дамдинсүрэн, Шаравын Галсан, мөн МАН-ын ахмад гишүүн Дэлэгийн Цэвэлдорж, Шадар сайд асан Бадрахын Шаравсамбуу, Худалдаа бэлтгэлийн яамны орлогч сайд асан Цэдэн-Ишийн Намсрай, Төв аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын дарга асан Бадарчийн Түмэнхишиг, Ардын Их хурлын депутат асан Ядамжавын Цэнджав, Соёлын тэргүүний ажилтан Нямын Сумъяа, Дархан-Уул аймгийн 16 дугаар үүрийн ахмад Лхамсүрэнгийн Балган нар гардан авлаа.

Монгол Ардын намын дээд шагнал Тусгаар Тогтнолын одонг үндэсний аюулгүй байдал, эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалж, бэхжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулж байгаа Монгол Улсын иргэдийг урамшуулах зорилгоор 2010 онд МАН-ын бага хурлаас батлан гаргаж байжээ.

Т.Гэрэл

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АРД(203.194.117.128) 2014 оны 11 сарын 25

ЭНЭ ТӨР, ЗАСАГ, НАМУУД ЗАРИМ НЭР ТӨРД ДУРТАЙ ХҮНИЙГ ПОЛОГТОЖ, БӨӨЛЖИЖ, ДОТОР НЬ МУУХАЙРТАЛ ШАГНАХ МӨРТЛӨӨ, ЯСАА ЦАЙТАЛ, МАХАА ШУУГДТАЛ ЗҮТГЭСНИЙГ НЬ САНАХ Ч ҮГҮЙ ЮМ ДАА.

0  |  0
МОНГОЛ(203.194.117.128) 2014 оны 11 сарын 25

СУМ БОЛГОН ЕСӨН ХӨЛТ ЦАГААН ТУГТАЙ, НАМ БОЛГОН ОДОНТОЙ, БАЙГУУЛЛАГА БОЛГОН ”ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ”, ЭНЭ МОНГОЛ НЭГ Л ЗАДАРЧ САМУУРСАН ШИНЖТЭЙ. ҮХЭР МОНГОЛЧУУДАД ХАТУУ ГАР, ХАРГИС ЭЗЭН Л ДУТААД БАЙХ ШИГ.

0  |  0
Top