“Омарын эрэлд” гарагчид тоогоо алдах нь

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 26

Гэнэт их хэжээний мөнгө олвол яах вэ? Ийм нэгэн асуултыг та бид олонтой сонсдог, асуудаг. Бас түүнийд хариулдаг. Гэтэл гэр хороололд нурах шахсан шавар тагзанд амьдардаг, амьдралдаа бүтэн хайрцаг тамхи авч татаж үзээгүй, хонхны баярын гуталнаасаа олон жилийн турш салаагүй хувь хувьдаа ядуугийн “намтар”-тай дөрвөн эр цүнхтэй доллар олчихсон байна. Харин тэд олзоо хэрэхсэн бол? Үүний хариултыг  саяхан нээлтээ хийсэн ч монголын кино урлаг тэр дундаа инээдмийн адал явдалт киноны төрөлд босго тогтоон зангарага зааж буй “Омарын Эрэлд”-ээс сонирхоорой. Хэвлэлийнхний бичиж буйгаар “Омарын эрэлд” гарагчид удахгүй тоогоо алдах аж.  Ингээд сүүлийн жилүүдэд олноор төрсөн чанартай чанаргүй кинонуудаас эрхгүй ялгарч буй “ТВ Коктейль” хамтлагийн уран бүтээл  “Омарын Эрэлд”-ийн тухай “Коммент” булан тоймоллоо.

  •  “Омарын Эрэлд” киноны зураг авалтын 40 хувийг БНСУ-д авчээ. Солонгос улсад авсан зураг авалт нь албан ёсны зөвшөөрөлтэйгээр хийгдсэнээрээ онцлог бүтээл болжээ.

Orloo.mn 2014.11.07

  • Аливаа шагнал эзнээ олохоороо ямар сайхан харагддаг юм бэ гэсэн бодол төрсөн юм.

Mnb.mn 2014-11-07

  •  Найруулагч Ж.Сэнгэдоржийн анхны инээдмийн кино ийнхүү монголын кино урлагийн инээдмийн төрөлд “тэсрэлт” хийсэн үзүүштэй бүтээл болсон юм.

Shuud.mn 2014.11.07 

  • Ямартай ч мөнгө манай 4 залуугийн гарт үлдсэн. Гэр хорооллын буйдхан гудамжиндаа тэд цэцэрлэгээ нээж 4 хүүхэд дундаа нэг бялуутай нижгэр баяр тэмдэглэв. Ёстой “тансаг” төгсгөл.

Grandnews.mn 2014.11.07

  •  Дунд эргэм насны кинонд шигтгээ болох туслах дүр бүтээдэг эмэгтэй жүжигчин зөвхөн Б.Навчаа байсан цаг саяхан. Сүүлийн үеийн кинонууд болох “Сүүлчийн шөнө”, “Омарын эрэлд” дээр нэгэн шинэ хүн гарч ирсэн нь Л.Эрдэнэ-Очир.

 Mninfo.mn 2014.11.09 

  • Хашир найруулагч Ж.Сэнгэдорж дүр сонголтоо гярхай хийжээ. Түүний сонголтоор үе насны өөр өөрийн онцлог төрхтэй бүсгүйчүүд болох жүжигчин Б.Навчаа, Г.Эрдэнэ-Очир нар дэлгэцийн урлагт эн тэнцүү гарч эхэллээ.

Grandnews.mn 2014.11.07

  • “ТВ Коктейль”-ийн үзэсгэлэнт цэцэг Н.Цэнд-Аюуш “Намрын синдром”, “Мөнгөний гахай”-д гарснаас арай өөр байдлаар үзэгчидтэй уулзав.

Assa.mn 2014.11.07

  • Гоёлын будалт, ганган даашинзгүй, Солонгост хараар ажилладаг дунд эргэм насны эмэгтэйн дүрийг тэр бүтээв. Нүүр будалтыг зориуд тэгж хийсэн үү, үнэхээр нас нь явсан уу Н.Цэнд-Аюуш нэлээн оворжуу харагдаж байлаа.

Grandnews.mn 2014.11.07

  • Угаас энэ кинонд бүсгүй хүний гоо үзэсгэлэн, эротик сценгүй кино урлаг давсгүй хоолтой адил гэх амин чухал үзүүлэлтүүд онцын шаардлагагүй байлаа.

Grandnews.mn 2014.11.07

  • Зохиолчийн нийгмийн дундаж давхаргын амьдралыг харуулах, тэдний ертөнцөд байдаг бодит үнэн тэр чигээрээ хошигнол болохыг мэдрүүлэх гэсэн үзэл санааг найруулагч тодотгожээ.

Zaluu.com 2014.11.07


  •  Ядуу хүн аяганыхаа хэрээр сэтгэдэг, баян хүн бэлчээрийнхээ хэрээр сэтгэдэг гэсэн Х.Баатархүүгийн ишлэлд киноны гол философи гарч байв.

Grandnews.mn 2014.11.07

  • За явж “Омарын эрэлд үзье дээр амжаагүй татааж байна гэсэн.

Аюушийн Мөнхбат@munkhbat_a Nov 20

  • Тийм ээ, хүүхдийн инээд, эгэл амьдралын гялбаа, дундаж давхаргын амьдралын хамгийн жаргалтай, хамгийн гунигтай агшин дэлгэцэнд гаралгүй удсан байна шүү.

Grandnews.mn 2014.11.07

    Киноны багийнхан амьдралаас тасарчихаагүй хөрсөн дээрээ байгаа юм байна, баярлалаа.

Grandnews.mn 2014.11.07

  • “Омарын эрэлд” кино эрэлт ихтэй байна.

Mass.mn 2014.11.07

    Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган эхнэрийн хамт "Омарын эрэлд" "морджээ".

Chuhal.mn 2014.11.08 

  •  Жүжигчин Цэнд-Аюуш: Тэндэх зураг авалт төсөөлж байснаас маш амжилттай явагдсан шүү.

Olloo.mn 2014.11.11  

  • Жүжигчин Цэнд-Аюуш: Урд урдын кинонд би хэн нэгэнд дурлах, эсвэл хэн нэгэн надад дурладаг байсан бол энэ удаад би хэнд ч дурласангүй, надад хэн ч дурласангүй.“                                                                                                                                                                                                     Нийслэл таймс” сонин  2014.11.11
  • Киноны хийц, зураг авалт, хөгжим, дуу, шуумаараа дэлхийн инээдмийн кинотой эн зэрэгцэхүйц болсон энэхүү бүтээлд үзэгчид ам сайтай байгаа юм.

Eagle.mn  2014.11.17 

  • Уг кинонд аав ээж, ах дүүс, хамаатан садан, гэр бүлээсээ алс хол хүний нутагт ажиллаж, амьдарч байгаа элэг нэгт залуус эх орондоо ирдэг ч амьдрах нөхцөл, боломж тэр бүр бүрдэхгүй баахан мунгинаж байгааг адал явдалт, инээдмийн байдлаар харуулжээ.

Hiub.mn 2014.11.17 

  •  Уг инээдмийн кино нээлтээ хийсэн цагаасаа “Тэнгис”, “Соёмбо”, “Өргөө” кино театруудын дэлгэцнээ эрэлт ихтэй байгаа юм.

Mnews.mn 2014.11.17 

  •  Хөлсний ажил хийж амьжиргаагаа залгуулдаг дөрвөн эр санамсаргүй байдлаар дээрэмчдийн хууль бус аргаар олсон их хэмжээний мөнгийг гартаа оруулна. Харин тэд их хэмжээний мөнгөө яах бол. Баригдахгүйгээр үрэх болов уу , эс чадах уу гэдгийг уншигч та өөрт ойр кино театрыг сонгон үзээрэй.

Eagle.mn  2014.11.17 

 А.Алтаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top