НҮБ Монгол Улсыг хүний эрх зөрчсөн хэмээн буруутгаж шалгахаар боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 26

НҮБ манай улсыг хүний эрх зөрчсөн гэж буруутгаж шалгах болсон тухай гадны хэвлэлүүд мэдээллээ. НҮБ-ын Хүний эрхийн дээд коммисс энэхүү шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргажээ. Манай улс хүний эрхийг зөрчсөн хамгийн ойрын анхаарал татахуйц жишээгээр “Саус говь сэндс” компанийн гүйцэтгэх захирал, Америкийн иргэн Жастин Каплад визний хориг тавьсан асуудлыг нэрлэж байгаа юм. Мөн Каплагийн хамтрагч болох Филиппиний иргэн Хиларион Кажуком болон Кристобел Дэвид нарын хэргийг ч дурдсан байна.

Үүнээс хамгийн ноцтой нь гадны хэвлэлүүд Монголын тал Оюутолгойгоос болж “Саус говь сэндс” компанийг хуулиар далайлган хавчиж байна гэх мэдээлэл бичсэн байгаа юм.  

Монголын Засгийн газар хүний эрх зөрчсөн асуудлаар зургаан сарын дотор хариу өгөх бөгөөд энэ хариунаас шалтгаалан НҮБ манай улсад хүний эрхийн шалгалт хийх эсэхээ шийдвэрлэх аж.

АНУ-ын Төрийн Департментаас энэхүү гомдлыг гаргажээ. Тэдний “Хөрөнгө оруулалтын нөхцөл Монголд” хэмээх жил бүр гаргадаг тайланд Монголын визний хориг нь тухайн гадаад иргэнийг улсдаа баривчилж буй хэрэг юм хэмээн бичсэн байна. Үүнд Жастин Капла болон түүний хоёр хамтрагчийн хэргийг дэлгэрэнгүй өгүүлсэн бөгөөд эдгээр хүмүүсийн визний хориг 2-2.5 жил болж байгааг маш урт хугацаа хэмээн тодорхойлжээ. “Саус говь сэндс”-ийн эдгээр ажилчид Монголд ажиллаж, амьдрах боломжтой ч өөр орнуудад зорчих эрхгүй юм. 

Гүйцэтгэх захирлуудыг Монголын шүүх хоёр ч удаа дуудсан бөгөөд бүх тохиолдолд гэмтэн болох нотолгоо хангалтгүй гэж үзсэн ч визний хоригоо татахгүй байна хэмээн буруутгаж байна.

Монголын хуулийн практикийн дагуу шүүгчид нотолгоо хангалтгүй тохиолдолд прокурорт нэмэлт нотолгоо олох 30 хоногийн хугацаа олгодог аж. Хамгийн сүүлд Капла болон түүний хамтаргчдийг наймдугаар сарын 26-ны өдөр шүүхэд дуудан нотолгоо хангалтгүй гэж үзсэн бөгөөд 30 хоногийн хугацаа аль хэдийн өнгөрчихөөд байхад хэргийг шийдэхгүй байгаа гэжээ.

 Монголд визний хорионд орсон Дэвидийн эцэг хэдэн долоо хоногийн өмнө хүүгээ харж чадалгүй өөд болсныг ч дурджээ. Түүнийг эцгийгээ оршуулах ёслолд ч оруулаагүй хэмээн бичсэн байна

Эдгээр нийтлэлүүдэд мөн Монголын Засгийн газар Оюутолгойн төслийг хэрэгжүүлэгч компанид шахалт үзүүлж байна гэжээ. “Саус говь сэндс”-ийг Оюутолгойн 64 хувийг эзэмшдэг Рио Тинтогийн охин компани болох “Туркойз хилл ресурс” ихэнхи хувийг эзэмшдэг.  Үүнтэй холбогдуулан тус улсын Засгийн газар “Саус говь сэндс”-т хуулийн хариуцлага тооцох үйл ажиллагааг эрчимтэй явуулж байна гэж “Bloomberg” бичжээ. Үүндээ 2007 онд олгосон “Саус говь сэндс”-ийн 35 лицензийг одоо шалгаж байгаа тухай онцолсон байна.

Мөн Монголд визний хорионд орсон Дэвидийн эцэг хэдэн долоо хоногийн өмнө хүүгээ харж чадалгүй өөд болсныг ч дурдсан байна. Бүр түүнийг эцгийгээ оршуулах ёслолд ч оруулаагүй хэмээн бичжээ.

Жастин Капла нь 2010 оны 10 дугаар сараас Овоот толгойн ажиллагааг хариуцсан ерөнхий менежерээр ажиллаж эхэлсэн бөгөөд “Саус Говь Сэндс” компанийн Үйлдвэрлэл эрхэлсэн захирал Курт Черчийн хамтаар Өмнөговийн удирдлагуудыг хаалгадах ажиллагааг хэрхэн явуулж ирсэн талаар өмнө нь мэдээлж байсан. АТГ-аас түүнийг мөнгө угаасан болон авлигын хэрэгт буруутгаж байгаа юм. Африкийн орнуудад 14 жил уул уурхайн салбарт ажилласан туршлагатай тэрээр өмнө нь 2003 оноос 2008 он хүртэл “Сентерра Гоулд”-ийн Бороо Гоулд төсөл дээр удирдах төвшний төрөл бүрийн ажил хийж байсан бөгөөд Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн гишүүний статустай аж.

НҮБ-ын Хүний эрхийн Дээд коммиссын захидал

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
chuka(203.194.113.202) 2014 оны 11 сарын 27

Mongol ulsad hvn bolj tursunduu bayrldag..gehdee mongoliin niigemiig yalzruulj bidniig iim baidald bailgaj bga tur zasgiin mulguu nart gomddog..hvn bolj tursniih mongol ulsadaa stresgui amidarmaar bbashde

0  |  0
Май(202.21.111.98) 2014 оны 11 сарын 27

НҮБ гэдэг байгууллага Америкийн гар хөл юм бна л даа. Нэг компанийн захирал америк хүний төлөө ингэж санаа тавьж байдаг аа.

0  |  0
Uuuuu(103.229.121.75) 2014 оны 11 сарын 26

Zuv shteeeee bitgii horigoo tsutslarai medeej amerik Irgene l gen eh orondo manai baylagig avchircj bga wm chin hogin amtan bga da yal ugchusui notloh barimta ene nen deer bol harin sain tsuglularai ATG nhan

0  |  0
irgwn(103.229.121.229) 2014 оны 11 сарын 26

Teneg yu ch medehgu bas nuuree nuusan daranguulagch eronhii said Mongold mun ih balag tarivaa. Uund UIH iin gishuun, populist Ganbaatariin balag ih shuu bas. Dahiad neegdeh ch baih.

0  |  0
атар(150.129.140.136) 2014 оны 11 сарын 26

шудрага байх нь хамгийн зөв

0  |  0
Samedi(150.129.141.173) 2014 оны 11 сарын 26

hunii erh yridag oorsniigoo democracy-n ulger jishee gej yrih durtai oorsniigoo tom uls gj boddog teneguud oorsnoo hunii erhiig hamgiin ih zorchdog shuu dee Aerikiig har 12 nastai huuhdiig buudsan tsagdaa yal ogoogui ene shudarga yosuu ene ardchilal uu Ene gadnii luivarchdiig sain hashraah heregtei burhangui gazariin bumba galzuurna gegch ulger ene uragshgui tushmediin urshgaar ih yum bolj bgaa shuu

0  |  0
zochin(82.145.211.118) 2014 оны 11 сарын 26

amerikchuud uursduu bas xvnii erx zurchdug l bizde wizend orno wiz uguxgvi murtluu xuraamjin butsaaj uguxgvi mongol uls xendee wiz ugux uguxgvi ee medexjil Tamara shvde tusgaar uls ymchich

0  |  0
Zochin(50.156.61.16) 2014 оны 11 сарын 26

Shar tolgoitnuudiig harahaaraa Boobiig ni huhuj , hoshnogiig ni doloodog turd shurgalsan hytaduudiig baribchlah boloogui yumuu.

0  |  0
Mongol(23.24.127.70) 2014 оны 11 сарын 26

Ene prokuror, tsagdaa, ATG-han ingej l ajildag ni unen shuudee. Buun tom tom hereg yariad l tuuniigee notolj chadahgui. Tegeed shuugchidee daramtalj yal uguuleed l. Yum l bolno horij tsagdana, Mongoloos gargahgui geed suuchihdag. hahuuli ugsun zarim ni hurdan nuutsaar garchihdag, Mongoliin huulind itgeed uchir zuig ni olj uguh bh gesen ene met humuus hohirood l uldej bna. Hairan ulsiin mini ner tur!

0  |  0
жиүор(202.131.247.82) 2014 оны 11 сарын 26

UN=USA энэ нүб гэдэг байгууллага бол америкийн гар хөл штээ нэг л их хүний эрх мэрх ярьдаг худлаа царайтай байгууллага

0  |  0
Top