Хоёрдугаар ээлжийн байршилд газар өмчлүүлэх ажил удахгүй эхэлнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 26

Монгол Улсын иргэдэд газар өмчлүүлэх хоёрдугаар ээлжийн таван байршлын зураг батлагджээ. Газар өмчлүүлэх ажлыг энэ ондоо багтаан явуулахаар төлөвлөжээ. Өмнөх таван байршилд газар олгосон үйл ажиллагааг бүр мөсөн дууссаны дараа хоёрдугаар ээлжийн газар олголтыг эхлүүлэх юм. Учир нь эхний ээлжийн таван байршилд өргөдлөө өгч баталгаажуулаагүй 3780 гаруй талбар байснаас дахин сонгон шалгаруулалт явуулсан ч үүнээс дахин 2000 нэгж талбарт иргэд өргөдлөө өгч баталгаажуулаагүй байна. Тиймээс энэ сарын 15-ны өдөр дахин сонгон шалгаруулалт явуулж өргөдлийг хүлээн авах үйл ажиллагаа үргэлжилж байгаа юм .

Одоогийн байдлаар дараагийн таван байршлын зургийг албаны хүмүүс шалгаж байгаа бөгөөд Ерөнхий төлөвлөгөөний газраас ирүүлсэн зурагт алдаа дутагдал байгаа учраас зургийг дахин хийлгэж байгаа ажээ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top