Г.Сарангэрэлийн хэргийг өнөөдөр хяналтын шатны шүүхээр хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 26

Г.Сарангэрэлийн гомдлыг өнөөдөр хяналтын шатны шүүхэд хэлэлцэхээр болжээ. Хар тамхи, мансууруулах бодис бүлэглэн хэрэглэсэн нь тогтоогдсон Г.Сарангэрэл, Т.Халиун, Х.Гэрэл, Б.Энэрэл нарын хэргийн дүүргийн анхан шатны шүүхэд хэргийг насанд хүрээгүй гэх шалтгаанаар хаалттай шүүж тэдэнд 1.6-7 хүртэлх жилийн ял оноосон юм. Мөн давж заалдах шатны шүүхээс тэдэнд оноосон ялыг хэвээр үлдээсэн. Тэгвэл Г.Сарангэрэл болон түүний өмгөөлөгч Г.Батбаяр нар үүнийг зохион байгуулалттай гэмт хэрэг байсан гэж үзээд байгаа. Түүнийг энэ оны өнгөрөгч гуравдугаар сард гурвун найз охины хамт хар тамхий хэрэглэж байх үед эрүүгийн цагдаагийн ажилтнууд үйлдэл дээр нь саатуулсан гэдэг. Харин ЦЕГ-ын дарга асан Б.Билэгт болон Эрүүгийн цагдаагийн газрын хурандаа нар хуйвалд Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг суудлаас нь унагахын тулд түүнийг “өгөөш” болгон ашигласан гэж олон удаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр мэдэгдсэн. Олон талтай байж болох энэ хэргийг хяналтын шүүхэд өнөөдөр хэлэлцэхээр болсон байна.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top