Нам эвсэлүүдтэй зөвшилцөх уулзалт өнөөдрөөс эхэлнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 26

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Монгол Улсын Засгийн Газрыг байгуулах асуудлаар УИХ-д суудалтай нам эвслүүдэд зөвшилцөх саналыг хүргүүлээд байгаа. Үүний дагуу ажлын хэсэг байгуулагдаж УИХ-ын гишүүн М.Батчимэг тус ажлын хэсгийг ахлаад буй. Тэгвэл өнөөдрөөс АН-ын ажлын хэсэг нам эвслүүдтэй зөвшилцөх уулзалтаа хийхээр болсон байна. МУ-ын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тэргүүлэх Засгийн газрын бүрэлдэхүүн одоогоор тодорхойгүй байгаа билээ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top