Монголчуудын 0,6 хувь нь л цусны донор

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 26

МХЕГ-аас нийслэл, орон нутгийн Эрүүл мэндийн газар, цусны салбар банкийг хамруулан халдварт өвчний эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээний бэлэн байдлыг шалгасан байна. Яаралтай түргэн тусламжийн хамгийн их шаарддаг зүйлсийн нэг бол цус буюу цусны донор байдаг. ДЭМБ-аас 17-60 насны донор хүн амын гурван хувьтай тэнцэх хэмжээтэй байх заавар зөвөлгөө өгдөг ч манай улсын хувьд 0.6 хувийн донортой байгаа нь хангалтгүй үзүүлэлт гэж дүгнэж байгаа юм. Мөн Өмнөговь, Өвөрхангай, Дорнод, Орхон, Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдэд цусны гурвалсан хүүдийний нөөц 1000 ш байх ёстойгоос 1.5-5 дахин бага нөөцтэй байжээ. Шалгалтанд хамрагдсан аймгуудаас Дархан-Уул, Дорнод, Булган, Завхан хамгийн их донортой байсан бол Говь-Алтай, Баян-Өлгий, Дорноговь, Төв аймгууд хамгийн бага донортой байдаг юм байна.

Ж.Уранмандал

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЭНЭРЭЛ(112.72.11.107) 2014 оны 11 сарын 28

БИ ДОНОР БОЛМООР БАЙНА. ГЭВЧ МИНИЙ ЦУС БОХИРДОЛТОЙ. ХООЛОЙНЫ АНГИН ҮЕ МӨЧИНДӨӨ ОРСОН. МИНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЛЭГ САЙН БАЙСАН БОЛ БИ ӨНӨӨДӨР ЦУСАА ЭРҮҮЛ БАЙЛГАЖ БОЛОХ БАЙСАН. ҮҮНД ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОГТОЛЦОО, БИД 2 ХОЁУЛАА БУРУУТАЙ.

0  |  0
Top