Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлалаа

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 26

Ч.Сайханбилэг өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлалаа. Уг хуралдаан өнөөдөр Засгийн газрын хуралдаан танхимд 16:00 цагт болох бөгөөд Азийн хөгжлин банкнаас олгох “Хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг дээшлүүлэх” төслийн зээлийн хэлэлцээр гарын үсэг зурах эрх олгох тухай, Азийн хөгжлийн банкнаас олгох “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах” төслийн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай, Засгийн газрын үнэт цаас гаргах, арилжаалах журам батлах тухай, “МИАТ” ТӨХК-ийн зээлийн төлөлтөд дэмжлэг үзүүлэх тухай, Засгийн газрын үнэт цаас гаргах, арилжаалах журам батлах тухай, Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хангамжийн талаар авах зарим арга хэмжээний тухай, Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийн тухай (Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга), Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах журам батлах тухай асуудлыг тус тус хэлэлцэх юм байна. Мөн Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж “2014 оны ургац хураалтын дүнгийн тухай” таницуулах юм.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top